Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэлд үнэр, амт оруулагчийг маш өргөн хэрэглэдэг. Ямар ч пирожин, бялууны төрлийн бүтээгдэхүүний найрлагыг амт, үнэр оруулагчгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Энэ нь гол төлөв бүтээгдэхүүнийг бүрдүүлэгч байгалийн амт, шинж чанарыг сайн илэрхийлдэггүй эсвэл жигнэх явцад алдагддагтай холбоотой. Тухайн шаардагдах шинж чанарыг хангахын тулд төрөл бүрийн үнэр, амт оруулагчийг талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнд нэмж, үнэр, амтыг оруулна.
Хэрэглэгчдийн анхаарлыг татахын тулд янз бүрийн анхилуун үнэрийг талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнд зориулан, гаргаж авсан бөгөөд энэ нь бэлэн бүтээгдэхүүнд ялгаатай үнэр, амтыг өгнө.