Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний үйлдвэрүүд бүх төрлийн хэвийг тослохгүйгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй. Талхны хэв тослох уламжлалт түүхий эд нь ургамлын тос байсан бол орчин үед үйлдвэрлэлийн тусгай зориулалтын эмульс болон хэв тослох материал ашигласнаар хэвийг нэг удаа тослож, дахин тослохгүйгээр олон удаа ашиглах боломжтой болсон.
ДАВУУ ТАЛ: Хэрэглэхэд энгийн ба хялбар. Бэлэн бүтээгдэхүүнд гадны ямар нэг амт, үнэр өгөхгүй. Тавиур болон хэвэнд тортогны давхарга, тосны шатсан нүүрсний өнгөр тогтохгүй. Хэвний ханыг дагаж урсахгүй ба металл хэвэнд маш бат бөх давхарга үүсгэнэ.