ХЭРЭГЛЭЭ: Хатаасан лууван, наранцэцгийн үр агуулсан талх, талхан бүтээгдэхүүн болон нарийн боов үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын жингийн 20% хүртэл

ДАВУУ ТАЛ: Хольцод агуулагдах хатаасан лууван нь бета-каротиноор баялаг учир уушигны үйл ажиллагааг сайжруулна. Бета каротин нь хүний бие организмд орсноор витамин А болон хувирч, хүний биеийн бүх үндсэн үйл ажиллагаанд оролцож, тухайлбал нүдний харааг сайжруулна. Мөн хольцод агуулагдах маалинга, наранцэцэг, гүнжид зэрэг тослогт үр нь хүний бие организмын макро болон микро элементүүдийн дутагдлыг тэнцвэржүүлнэ. Xольцоор талх, талхан бүтээгдэхүүнээс гадна пирог, бялуу, жигнэмэг, крекер гэх мэт амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. 

БИЕТ БАЙДАЛ: Агуулагдаж буй холимогийн өнгөтэй, нэгэн төрлийн, нунтаг, хуурай хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, агаарын харьцангуй чийглэг 75%-аас ихгүй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд, битүүмжлэлтэй савласан.