ХЭРЭГЛЭЭ: Германы уламжлалт пумперникел талх, бусад төрлийн хөх тариа, хөх тариа-улаан буудайн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 100%

ДАВУУ ТАЛ: Хольцод агуулагдах хөх тарианы буталсан үр ба хивэг нь амин дэм, микроэлемент, хүнсний эслэгийн гол эх үүсвэр болдог бөгөөд энэ нь хорт бодис, холестериныг биеэс гадагшлуулж, атеросклероз, цөсний чулуу үүсэх, зүрхний титэм судасны болон цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тусална. Хольцоор үйлдвэрлэсэн талх нь эслэг ихээр агуулдаг тул гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлж, микрофлорт сайнаар нөлөөлдөг байна.

БИЕТ БАЙДАЛ: Цайвар саарлаас хүрэн туяатай саарал хүртэл өнгөтэй, хуурай, нунтаг хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-25ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй агаарын харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, хортон шавьжгүй, мэрэгчгүй, зориулалтын, цэвэр агуулахад хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.