Орчин үеийн амьдралын хэмнэл нь талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгчийн шинэ хэрэгцээ шаардлагад нийцсэн, өндөр чанартай, хямд өртөгтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэх шаардлагыг бий болгоод байна.
Түүхий эдийн шинж чанарыг оновчтой болгох, өндөр чанартай бүтээгдэхүүн гарган авахын тулд талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнд зориулалтын чанаржуулагч болон нэмэлтүүдийг хэрэглэдэг.
ДАВУУ ТАЛ: Талхны зориулалтын шинж чанар багатай гурилаар тогтвортой чанартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжтой. Технологи үйл ажиллагааны үзүүлэлтүүд, нэмэлт түүхий эдийн чанарын хэлбэлзлээс эцсийн үр дүнгийн хамаарах хамаарал багасна. Гүн хөлдөөхөд бүтээгдэхүүн тогтвортой байна. Гурилын ус шингээх чадвар нэмэгдсэнээр бэлэн бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ. Бэлэн бүтээгдэхүүний эзлэхүүн нэмэгдэнэ. Зөөлөн хэсгийн үйрэлтийг багасгана. Зөөлөн хэсгийг цайруулна. Бэлэн бүтээгдэхүүн шинэлэг байдлаа удаан хугацаанд хадгална. Микробиологийн муудалтаас урьдчилан сэргийлнэ. Чийгээ алдах, хатах байдлыг удаашруулна.