ТОДОРХОЙЛОЛТ: Жигнэлтийн болон бутрамтгай зуурмагийн бүтээгдэхүүнд зориулагдсан, транс тосны хүчлийн агууламжийг хамгийн бага хэмжээнд хүртэл бууруулсан маргарин. (Транс тосны хүчлийн агууламж 1% -аас бага)
ХЭРЭГЛЭЭ: Хэвлэгч машинд зориулагдсан бутрамтгай зуурмаг болон төрөл бүрийн амтлаг бүтээгдэхүүн, сахарын жигнэмэг зэрэг бүтээгдэхүүнд зориулагдсан. Амтлаг болон талхан бүтээгдэхүүнд ч хэрэглэж болно. Хязгаарлалт байхгүй.
ДАВУУ ТАЛ: Устөрөгчжүүлсэн тос агуулаагүй. Энэ цуврал нь өөрийн хүрээн дотроо бүтцийн хувьд сонголттой. Найрлагадаа бүрэн ханаагүй тосны хүчлийн агууламж багатай тул бэлэн бүтээгдэхүүнд тосны гашуурах амт орохгүй бөгөөд удаан хугацаанд хадгалагдана. Орлуулах түүхий эд ашиглахгүй, нэг жорын дагуу ашиглахад чанараа тогтвортой хадгална. Маргарины физик-химийн үзүүлэлтүүд өөрчлөгдөхгүй. Савлагааны олон сонголттой. Агааржуулсан төлөв байдалд оруулах боломжтой (Aero). Үйлдвэрлэлийн нөхцлийн дурын хэмд хэрэглэх боломжтой.
НЭР ТӨРЛҮҮД:
- CRUSTO Vita 31– хамгийн зөөлөн маргарин. Хэрэглэх тохиромжтой хэм нь 18-20ºС.
- CRUSTO Vita 33– өргөн хэрэглээний маргарин. Хэрэглэх тохиромжтой хэм нь 20-22ºС.
- CRUSTO Vita 35- хамгийн хатуу маргарин. Хэрэглэх тохиромжтой хэм нь 22-25ºС бөгөөд удаан хугацаагаар хадгалах бүтээгдэхүүнд хэрэглэхэд тохиромжтой.
БИЕТ БАЙДАЛ: Цайвар шараас шар хүртэл өнгөтэй, цөцгийн тосны үнэр амттай, 20+-2ºС-ийн хэмд нэгэн төрлийн, нягт, уян хатан бүтэцтэй маргарин.
ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, цэвэр орчинд, хурц үнэртэй зүйлсээс тусгаарлан, нарны шууд тусгалаас хамгаалан, хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА: -20...0ºС-ийн хэмд 12 сар, 0...+15ºС-ийн хэмд 8 сар хадгална.
САВЛАГАА: 20 кг-аар блоклон, полимер материалд битүүмжлэн ороож, картонон хайрцагт савласан.