Автомат босголтын шүүгээ
Шинэхэн зуурмаг бэлдэцийг хөөлгөх, исэлтийг таслах болон удаашруулахад зориулагдсан cool rising үйлдэлтэй төхөөрөмж.
- Уураар чийгшүүлэх төхөөрөмжтэй.
- OCTOPUS цогц удирдлагын системтэй
OCTOPUS цогц удирдлагын систем нь cool rising үйлдлийг оновчтой хянадаг. Уураар чийгшүүлэх хүчтэй төхөөрөмжүүд нь агаарын чийгшлийг оновчтой түвшинд барьснаар зуурмагийн бэлдцийг хатаахгүй. Тусгай агаар чийгшүүлэгч, сэнснүүд нь агаарын биет хөдөлгөөний дэмжлэгтэйгээр хүйтнийг түргэн шилжүүлдэг. Иймд зуурмагийн бэлдэцийг хатахаас урьдчилан сэргийлдэг юм.
Тавиурын хэмжээ |
580*780 мм |
Дугуйтай түрдэг тавиурын тоо |
15 |
Температурын хүрээ |
-25 градусаас +40 градус хүртэл |
Суурилагдсан хүчин чадал |
19 кВт |
Хөргөлтийн шингэн / бодис |
R404 |
Оврын хэмжээ |
4380*2435*2560 мм |
Агаарын чийгшил |
ойролцоогоор 45%-99% |
Агаарын хангамж |
DEWA |
Сонголт |
Хэт авиан чийгшүүлэгч |
Cool rising үйлдэл |
Хянагддаг хүйтэн исгэлт гэсэн утгатай. Энэ үйлдлийг идэвхижүүлснээр зуурмаг бэлдэцийн температур болоод тасалгаан дахь температурын хамгийн бага зөрүүнд зуурмагийн бэлдэц +3 хэм хүртэл хөрдөг. Зуурмагийн бэлдэц хатдаггүй бөгөөд шарсны дараа ердийн хөлдөөх төхөөрөмжтэй харьцуулахад илүү шүүслэг, шинэлэг болдог зэрэг нь уг үйлдлийн давуу тал юм. Исгэлтийг уртасгаснаар цардуул болон уургийг задалдаг ферментүүдийн амт үнэр бий болгох хугацаа ихэсдэг. Cool rising графикийг хэрэглэгч өөрийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бие даан программчилж болно. |
Бүтээгдэхүүний үнэ |
Нийлүүлэгчийн ХБНГУ дахь үйлдвэрээс гарч буй тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй үнэд сав баглаа боодол, тээврийн болон даатгалын зардал, угсралт суурилуулалт, гаалийн татвар хураамж зэргийн үнэ багтаагүй болно. |