ТҮҮХ
Туршлага – хамгийн шилдэг жор

Кульмбах хотод Йохан Петер Рукдешель нь 160 гаруй жилийн өмнө талх нарийн боов болон шар айргийн үйлдвэрлэлээр ИРЕКС компанийн анхны суурийг тавьсан. ИРЕКС компани нь түүний ажил хэргийн эхлэлийг зөвхөн хадгалах биш үйл ажиллагааг нь цааш улам дэлгэрүүлэн өргөжүүлсээр ирсэн билээ.


ИРЕКС
компанийн нэр нь компанийн үүсгэн байгуулагчдын нэртэй салшгүй холбоотой.

IREKS = Johann Ruckdeschel et Sohne, Kulmbach (Йоханн Рукдешель болон түүний хөвгүүд, Кульмбах)


1856 оноос хойш маш олон зүйл өөрчлөгдсөн ч  компанийн гол зорилго өөрчлөгдөөгүй.

Та бүхэн ИРЕКС компаниас өдөр бүр шинэлэг зүйлийг найдаж хүлээж болно.

sepireks.png

БИДНИЙ ТУХАЙ
IREKS GmbH

Ирекс компани нь талх нарийн боов хийх дээд зэрэглэлийн найрлага болоод бүтээлч санаагаараа дэлхий дахинд хэдийнээ танил болсон юм. Олон төрлийн үйлчилгээг санал болгосноор дэлхийн 90 гаруй орны талхан бүтээгдэхүүн хийдэг хэн бүхэнд түлхэц болж, улмаар тэдний зөвлөгч, туслагч болдог.

2400 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг хамт олон талх барьдаг болон барих хүсэлтэй бүх хүнд тусламжийн гараа сунгахад бэлэн. Энэ бүхнийг үйлчилгээний албаны 30 өөр үндэстэн, мэргэжлийн өндөр ур чадвартай талх нарийн боовны 400 гаруй мастер хариуцдаг билээ.

Ирекс компани нь хамгийн сайн үр тариа, дээд зэргийн байгалийн гаралтай бусад түүхий эд гаргаж аван талх, нарийн боовны бүтээгдэхүүний бүтээлч санаа болон гайхалтай жорыг танилцуулдаг юм. Тийм учраас бид хамтран ажиллагч, үйлдвэр эрхлэгчиддээ бизнесээ хөгжүүлэхэд нь том түлхэц үзүүлж чаддаг билээ.

ireksb.jpg

ТҮҮХЭН ЗАМНАЛ

1856 он

Йохан Петер Рукдешель соёолж боловсруулах болон шар айрагны үйлдвэр байгуулсан.

1856 он

1900 он

Түүний хүү болох  Йоханн Андреас Рукдешель нь талх, нарийн боовны нэмэлтийн салбарыг хөгжүүлэх суурийг тавьсан.

1927 он

“Талх нарийн боов үйлдвэрлэгчдэд зориулсан товч удирдамж” сэтгүүлийг харилцагч нартаа зориулан 100 000 гаруй хувь хэвлүүлсэн. Энэхүү сэтгүүл нь талх нарийн боовны салбарын үнэ цэнэтэй мэргэжлийн мэдээлэл хэвлэдэг билээ.

1927 он

1930 он

ФЕРТИГЗАУЕР чанаржуулагчийг худалдаанд гаргаснаар зуурмаг зуурах ажиллагаанд хувьсал хийлээ. ФЕРТИГЗАУЕР чанаржуулагч нь зуурмагийн хөөх хугацааг 24 цагаас 2 цаг болгож багасгасан.

1971 он

Шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн нь шинэ боломжийг байнга нээдэг: МЕЛЛА нэрийн нарийн боов, амтлаг гурилан бүтээгдэхүүний шугам нь одоог хүртэл улам өргөжсөөр байна. Энэ үеэс хэдэн жилийн дараа ИРЕКС анхны талх нарийн боовны хольц  болох СОЯ-МИКС-ийг худалдаанд гаргасан.

1971 он

1990 он

Гадаад зах зээл болон олон улсад байрших салбаруудын оролцоо нь концерны хөгжилд илүү чухал үүргийг гүйцэтгэж байна.

1998 он

Кульмбах хотод байрлах төв байрандаа талх, нарийн боовыг олон улсын стандартын дагуу үйлдвэрлэхэд зориулсан, түүхий эдийг холих, бүрэн автоматжуулсан битүү контейнерийн системтэй шинэ үйлдвэрийг байгуулсан нь сайн чанарын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг олгосон.   
«ИРЕКС» компани Москва хотод салбараа нээснээс хойш бизнес нь тасралтгүй өргөжсөөр байна.

1998 он

2002 он

ИРЕКС компани Өмнөд Америкийн бүс нутгуудаар үйл ажиллагаагаа өргөжүүлсэн.  

2004 он

ДРАЙДОППЕЛЬ компанийг худалдан авснаар ИРЕКС компани нь амт үнэр оруулагч, зайрмагны түүхий эд, бялуу, бялуун бүтээгдэхүүний чимэглэлийн түүхий эдээр олон улсын түвшинд гарсан.

2004 он

2011 он

ИРЕКС компани нь ТРИЭР группийг худалдан авч ОХУ-ын зах зээлд байр сууриа улам бэхжүүлсэн.
ИРЕКС компани нь Хятад улсад IREKS SHANGHAI FOOD Co., Ltd  охин компаниа үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэн дэлхийн зах зээлд байр сууриа бэхжүүлсэн.

2016 он

IREKS СЕВЕРНАЯ АМЕРИКА / ХОЙД АМЕРИК Ltd., компанийн үйл ажиллагаагаа Хойд Америкийн зах зээл дээр нээсэн нь Европын зах зээлийн  үндсийг энэ нутагт бий болгосон.

2016 он

Өдөр бүр ЭРҮҮЛ ХҮНС

Манай бүтээгдэхүүний найрлагад хүний биед хэрэгцээтэй аминдэм, эрдэс бодис, эслэг ихээр агуулагддаг төдийгүй бидний уламжлалт технологиор ихээхэн цаг хугацаа зарцуулан бэлтгэдэг ажлыг хөнгөвчилж өгөх, зохицуулах үйлчилгээтэй хүнс бэлтгэх боломжтой болгосон ургамлын гаралтай хольцууд байдаг.

cert.jpg

Стратус ХХК

Манай "Стратус" компани нь 2006 онд байгуулагдсан ба одоог хүртэл үйл ажиллагаа тасралтгүй явуулж байна.

Search