СПЕЛЬТ КАРАМЕЛЬ МАЛЬТ

СПЕЛЬТ КАРАМЕЛЬ МАЛЬТ

ХЭРЭГЛЭЭ: Талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан спельтийн чихэржүүлсэн соёолжийн гурил.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 1,0-3,0% 

ДАВУУ ТАЛ: Соёолжийн бүтээгдэхүүн нь талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, байгалийн гаралтай үнэр, амтыг өгнө. "E" индекс найрлагадаа агуулаагүй, зах зээлд тренд болж буй бүтээгдэхүүний нэг. Чихэржилтийн дүнд үүссэн бор өнгө, ханасан амт нь бэлэн бүтээгдэхүүнд тааламжтай өнгө, зөөлөн хэсгийг бий болгоно. Бүтээгдэхүүний гадаргуугийн өнгөний эрчим, соёолжийн ханасан амт нь СПЕЛЬТ КАРАМЕЛЬ МАЛЬТ-ийн орцоос хамаарна; Улаан буудайн гурилан бүтээгдэхүүнийг жигнэх үед соёолжийн өнгө, үнэр, амт илүү тодорно.

БИЕТ БАЙДАЛ: Цайвар хүрэн өнгөтэй, хуурай, нунтаг хольц. 

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Сэрүүн, хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар.

САВЛАГАА: 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор