СВИТ ВИП

СВИТ ВИП

ХЭРЭГЛЭЭ: Бялуу, пирожин ба бусад амтлаг гурилан бүтээгдэхүүнийг чимэглэхэд болон крем, амттан бэлтгэхэд зориулагдсан ургамлын гаралтай сүүн крем.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 100%

ДАВУУ ТАЛ: Бүх төрлийн цохих машин дээр цохиход тохиромжтой. Цөцгий, ус, сироптой холиход боломжтой. Цохисны дараа тав хоногийн турш бүтцээ тогтвортой хадгална. Энэ сүүн крем нь гайхалтай, зөөлөн, чихэрлэг ванилийн амттай. Цохилтын үр дүнд эзлэхүүн нь 3-4 дахин нэмэгдэнэ. Бүтээгдэхүүнд хэрэглэсний дараа гүн хөлдөөхөд тохиромжтой.

ТЕХНОЛОГИЙН ҮЙЛ ЯВЦЫН ҮЗҮҮЛЭЛТҮҮД: Бүтээгдэхүүний хэм 2-10ºС, орчны хэм 20-25ºС, цохилтын хурд 200-300 эргэлт/минут.

ЗӨВЛӨМЖ: Задалсан савтай кремийг хөргөгчинд 7 хоногоос илүүгүй хугацаанд хадгална. Цохихоосоо өмнө хөлдөөж болохгүй! Цохилтыг үр дүнтэй болгохын тулд сав болон хутгуурыг хөргөх буюу хүйтэн байлгах хэрэгтэй. Бүтээгдэхүүн ба орчны хэм өндөр бол цохих хугацаа богиносож, крем нь нягт бүтэцтэй, бага эзлэхүүнтэй болно. Сүүн крем нь цохих савны 1/6 эзлэхүүнээс нэмэгдэн, дүүртэл өсч байвал цохилт үр дүнтэй болно. Цохих явцад кремийн бүтцийг бэхжихээс өмнө будагч бодис, үнэр, амт оруулагчийг нэмж өгнө. Цохих хугацаа нь зөвлөж буй хугацаанаас хэтэрвэл сүүн крем нь маш нягт бүтэцтэй, бага эзлэхүүнтэй болно.

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй, чихэрлэг, шингэн сүүн крем.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: Тетра Пак савлагаатай, битүүмжлэлтэйгээр нь 2°С-ээс +18°С-ийн хэмд хадгална.

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: Тетра Пак саванд 1 литрээр савлан, 12 ширхгээр хайрцаглаж багцалсан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор