АСТРИ КОЛД КРЕМ

АСТРИ КОЛД КРЕМ

ХЭРЭГЛЭЭ: Бялуу, пирожин, пончик болон амтлаг талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан чанамал крем (шанзлах, чимэглэх)-ийг хүйтэн аргаар бэлтгэх хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 350 г хольц дээр 1000 г хүйтэн ус ба сүү хийж хэрэглэнэ.

ДАВУУ ТАЛ: Хүйтэн шингэнд амархан уусна. Тослог кремийн суурь болгон ашиглах боломжтой. Бэлэн болсон крем нь тааламжтай цагаан өнгөтэй, ванилийн үнэртэй, зөөлөн амттай бөгөөд тогтвортой, аромапастатай сайн зохицож, маш сайхан өнгө, үнэр, амтыг бий болгоно. Аарц, цөцгий, сүү хэрэглэн, крем бэлтгэх суурь болгон ашиглах боломжтой. Бэлэн крем нь зүсэхэд тогтвортой, дулааны боловсруулалтанд тэсвэртэй, хөлдөөхөд чанараа сайн хадгална.

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй, хуурай, нунтаг хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 25ºС-ээс ихгүй хэмтэй сэрүүн, 75%-аас бага харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 5 кг-аар ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор