АСТРИ ЯБЛОКО МИКС

АСТРИ ЯБЛОКО МИКС

ХЭРЭГЛЭЭ: Талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүний шанз бэлтгэхэд зориулагдсан хольц.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: 1250 г хольц+4250 г ус

ДАВУУ ТАЛ: Шанзны үндсэн түүхий эд дээр нэмэлт корица, үзэм гэх мэтийг нэмж, бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэгдүүлэх боломжтой. Бэлэн болсон шанз зөөлөн бүтэцтэй, тааламжтай амттай, жигнэхэд тогтвортой. Шанзыг хөргөгчинд хэдэн ч хоног хадгалах боломжтой ба чанараа алдахгүй. Хөргөдөг болон хөлдөөдөг бүтээгдэхүүн бэлтгэхэд ашиглах боломжтой.

БИЕТ БАЙДАЛ: Цагаан өнгөтэй, хатаасан алимны дөрвөлжин хэрчсэн хэсгүүдтэй, нэгэн төрлийн бүтэцтэй, хуурай, нунтаг хольц.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 20ºС-ээс ихгүй сэрүүн, 75%-аас бага харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 12 сар

САВЛАГАА: 1,25 кг-аар полиэтилен саванд савлан, 8 ширхгээр картонон хайрцагт хийж,  багцалсан.

Хэрэглэх арга:

  • Хүйтнээр хэрэглэх: Бүх хольцыг уутнаас саванд хийж, хүйтэн ус нэмээд, сайтар хольж, 10 цагийн турш дэвтээнэ. Дараа нь хольцыг дахин хольж, талх, талхан болон амтлаг гурилан бүтээгдэхүүнийг шанзлахад хэрэглэнэ.
  • Халуунаар хэрэглэх: Бүх хольцыг уутнаас саванд хийж, 90 ºС-ийн хэмтэй халуун ус нэмж, нэгэн төрлийн масс үүстэл сайтар хольж, 1 цаг амраана. Хөрсний дараа хольцыг шанзны зориулалтаар хэрэглэнэ.

АНХААРУУЛГА:

  • Хольц нь янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдээс бүрдэх бөгөөд түүнийг хувааж хэрэглэх нь шанзны чанарыг эрс өөрчлөхөд хүргэдэг. Иймд шанзыг бэлтгэхдээ савлагдсан хэмжээг бүтнээр нь хэрэглэх хэрэгтэй.
  • Бэлтгэсэн шанзыг хөргөгчинд хэдэн өдрийн турш хадгалахад ч чанар нь өөрчлөгдөхгүй бөгөөд мөн хэт хөрсөн, хөлдсөн шанзыг бүтээгдэхүүн бэлтгэхэд ашиглах боломжтой.

Технологийн давуу тал:ü  Өндөр чанартай алимны шанзыг хялбар бэлтгэнэ. Шанзыг янз бүрийн бүрэлдэхүүн хэсгүүдийг (шанцай, үзэм гэх мэт) нэмэх замаар төрөлжүүлж болно.ü  Бэлэн шанз нь нарийн бүтэцтэй, тааламжтай амттай, жигнэх үед тогтвортой.ü  Шанзыг хөргөгчинд хэдэн өдрөөр хадгалахад ч чанараа алдахгүй, хэт хөрсөн, хөлдсөн шанзыг бүтээгдэхүүн бэлтгэхэд ашиглаж болно.ü  Шанз нь гайхалтай амттай, нарийн бүтэцтэй тул талх, талхан болон амтлаг гурилан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг сайжруулна.ü  Шанз нь үйлдвэрлэлийн шугам дээр ажиллахад тохиромжтой, мөн гараар хийсэн бүтээгдэхүүнд хэрэглэхэд тохиромжтой. 

Алимтай харьцуулсан давуу тал:

  • Шанз нь чанарын хувьд тогтвортой.
  • Хадгалах тусгай нөхцөл шаардахгүй.
  • Алимыг угаах, хальслах, тайрах шаардлагагүй.
  • Алимыг хальсладаг шиг жин нь хорогдохгүй.
  • Исэлдэхгүй, харлахгүй.
  • Хүний хүчин зүйлийг багасгана.
  • Нэг төрлийн алим хэрэглэсэн.
  • Чанарын хяналт сайтай.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор