HAUSMESSE үзэсгэлэн яармаг

HAUSMESSE үзэсгэлэн яармаг

Аравдугаар сарын эхээр Москва хотын “Сокольники” үзэсгэлэнгийн төвд “Ирекс” үйлдвэрээс талх, нарийн боов, бялуун бүтээгдэхүүн үйлдвэрлэгчиддээ зориулсан зургаа дахь удаагийн төрөлжсөн яармаг болж өнгөрлөө. 

Уг үзэсгэлэнгийн үеэр “Ирекс” үйлдвэрийн түүхий эдүүдийг ашиглан хийсэн бүтээгдэхүүнүүдийг: талх, талхан бүтээгдэхүүн; бялуу, бялуун бүтээгдэхүүн; амттан (мөхөөлдөс) гэсэн 3 хэсэгт хуваан танилцуулсан юм. Үзэсгэлэн яармагт Москва, Владимир, Ярославль, Тула, Калуга, Рязань, Тверь гэх мэт ОХУ-ын маш олон бүс нутгаас болон ойр орших хөрш орнуудаас зочид, төлөөлөгчид, мэргэжилтнүүд хуран цугласан.

Талх, талхан бүтээгдэхүүний хэсэгт улаан буудай- хөх тариан гурилаар хийсэн уламжлалт талхнаас авхуулаад жимс, ногооны нэмэлттэй бүтээгдэхүүнүүд, багет, давхраат, улаан өндөгний баярын бялуу болон өөр маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг танилцуулж, тэр дундаас глютенгүй (цавуулаггүй) бүтээгдэхүүн, «Страсть к футболу и не только»  жорууд болон олон төрлийн бургерууд тэр тусмаа Мелла ванилла хэмээх шинэ хольцыг ашиглан хийсэн чихэрлэг бургер зочид төлөөлөгчдийн анхаарлыг илүүтэй татаж байлаа. 

Бялуу, бялуун бүтээгдэхүүний хэсэгт зочид маш олон нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг хараад зогсохгүй, Мелла чизкейк хэмээх хольцыг ашиглан хүйтэн аргаар десерт хэрхэн үйлдвэрлэхийг сурч авах, дараа нь бэлэн болсон бүтээгдэхүүний амталгаа хийх боломж бүрэн нээлттэй байсан юм.  Тансаг амттангууд, бутарсан печенье, жимстэй торт, жигнэмэгүүд болон чимэглэлийн сонирхолтой хувилбаруудыг тэнд толилуулсан.

Амттан (мөхөөлдөс) хэсэгт зочид GELATOP / Джелатоп хольцын бүх төрлөөр хийсэн жинхэнэ италь мөхөөлдөсийг амсаж үзэх боломжтой байв.

Бүтээгдэхүүн танилцуулах бүх хэсгийн мэргэжилтнүүд технологи зааварчилгаа болон зөвлөмж өгч, мөн энэхүү арга хэмжээний хүрээнд талх, нарийн боовны тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компаниуд өөрсдийн тоног төхөөрөмжийг танилцуулсан нь энэхүү үзэсгэлэн яармаг ямар үр өгөөжтэй, өргөн цар хүрээтэй болж өнгөрч вэ гэдгийг баталж байгаа бизээ.

“Ирекс” үйлдвэрийн худалдаа хариуцсан захирал хатагтай М.О.Парфенова «ОХУ-ын хэрэглэгчийн зах зээлийн өнөөгийн байдал», “Ирекс” үйлдвэрийн ерөнхий технологич Л.В.Акжигитова «хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагын өөрчлөлт хүнсний бүтээгдэхүүний хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох нь» зэрэг сэдвээр илтгэл тавьсан бол “Ирекс” үйлдвэрийн технологич А. В. Жажин болон маркетингийн хэлтэсийн дарга Л. И. Комоликова нар «бүтээгдэхүүний нэр төрлийг хөгжүүлэх орчин үеийн чиг хандлага», уламжлалт талх, талхан бүтээгдэхүүнийг цогцоор нь танилцуулах «Выпечка как искусство»  буюу «талх барих урлаг», мөн удахгүй болох 2018 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тусгайлан бэлдсэн  «Страсть к футболу и не только...» зэрэг сэдвээр танилцуулсан юм. 

Харин маркетинг төсөл хариуцсан А.С. Свешников хэрхэн өөрийн брендийг нэр хүндтэй байлгах талаар болон Ирекс компаниас маркетингийн дэмжлэг авах боломжуудыг илтгэлээрээ танилцуулсан.

Үүний дараагаар технологийн алба бялуу, бялуун бүтээгдэхүүний хэв загварын орчин үеийн чиг хандлагыг харуулсан. 

Дээр дурдсанаар ерөнхий технологич Л.В.Акжигитова болон маркетинг төсөл хариуцсан А.С. Свешников нарын илтгэлийн дараа ирсэн зочид төлөөлөгчид хүнсний бүтээгдэхүүний салбар дахь дэлхий дахины чиг хандлага буюу FREE FROM трендийн талаар тодорхой ойлголттой болсон.

Уламжлал ёсоор үзэсгэлэн яармагийн албан ёсны хөтөлбөр өндөрлөж баварын хэв маягтай IREKSFEST шар айрагны баяр зохиогдсон.

Hausmesse үзэсгэлэн яармаг нь бүхэлдээ талх, нарийн боов үйлдвэрлэгч мэргэжилтнүүдэд зориулсан цорын ганц гайхалтай арга хэмжээ юм. Үйлдвэрийн дарга, компанийн удирдлага, технологич, худалдаа хариуцсан ажилтнууд зөвхөн тэнд цуглах боломжтой. 

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчид орчин үеийн технологийн шийдлүүд, бүтээгдэхүүний нэр төрлийг хөгжүүлэх орчин үеийн чиг хандлага, маркетинг стратегийн шийдлүүд мөн үйлдвэрлэл хөгжүүлэх өнөөгийн чиг хандлага зэрэг сэдвээр мэдээлэлтэй болж, мэргэжлийн орчинд технолгийн зөвлөгөө болон мэргэжилтнүүдийн сургалтыг газар дээр нь авах боломж бүрэн нээлттэй байсан гэдэгт итгэлтэй байна. 

HAUSMESSE 2018 үзэсгэлэн яармагаар дахин уулзацгаая!

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор