Бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх өөр нэг шинэ боломж нь глютен агуулаагүй хольцууд юм

Бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэх өөр нэг шинэ боломж нь глютен агуулаагүй хольцууд юм

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр глютен агуулаагүй хүнс болоод хүн амын дунд ихээхэн тархах болсон целиак хэмээх өвчний талаархи асуудлыг хөндөх болжээ. Целиак гэдэг нь орчны нөлөөлөх хүчин зүйлүүд болон хувь хүний генийн өртөмтгий байдлын үндсэн дээр тухайн хүний дархлаа, үр тарианд агуулагдах глютентэй хавьтаж дархлаа урвал өрнөснөөр 12 хуруу гэдэсний салстыг гэмтээж, үйл ажиллагааг нь алдагдуулдаг эмгэг юм. 

Глютен буюу цавуулаг нь дэлгүүрүүдийн лангуун дээр байх талх, гурилан бүтээгдэхүүн, нарийн боовны бараг бүх нэр төрлийн найрлагад ордог. Тиймээс глютенгүй хольцууд нь целиак өвчнөөс эмээдэг эсвэл хоол хүнсэндээ цавуулаг хэрэглэхийг хүсдэггүй, уламжлалт хоол хүнснээс татгалздаг хэрэглэгчдэд тохирох сонгодог санал гэдэгт бид итгэлтэй байна. Глютенгүй хоол хүнс нь зөвхөн целиак өвчний оноштой хүмүүст ч биш мөн глютен агуулаагүй хүнсийг сонгодог хэн бүхэнд хамаатай шүү дээ. Ийм төрлийн хэрэглэгчдийн тоо эрчимтэй өсч байгаа учраас глютенгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ирээдүйтэй бизнес болоод байна. 

Ирекс үйлдвэр дээд зэргийн чанартай глютенгүй түүхий эд болоод глютенгүй бэлэн бүтээгдэхүүн бий болгох өөрийн санаануудаа та бүхэнд санал болгож байгаа юм. Уг үйлдвэр нь үйлдвэрлэн гаргаж буй бүтээгдэхүүнүүдийнхээ онцгой цэвэр байдал, аюулгүй байдал, дээд зэргийн чанар зэргийг батлан даадаг билээ. Одоогоор ОХУ-ын зах зээлд зохих ёсны чанарын гэрчилгээтэй БРЭД-МИКС ГЛЮТЕН-ФРИ болон МАФФИН-МИКС ГЛЮТЕН-ФРИ хольцуудыг нэвтрүүлсэн бөгөөд эдгээр хольцуудыг ашиглан амттай тэжээллэг глютенгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой юм.

Ирекс үйлдвэрийн глютенгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэх хэсгийн мэргэжилтнүүд нарийн хяналт шалгалтад / глютений агууламжгүй болохыг/ оруулж гарган авсан БРЭД-МИКС ГЛЮТЕН-ФРИ хольцоор хэрэглэгчдийн хүсэлд нийцэх , найрлагадаа ханаагүй тос агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Харин шүүслэг аяган кекс, бутарсан печенье, самартай баялаг кантуччи болон зөөлөн жигнэмэг зэргийг үйлдвэрлэхэд хэдийнээ хүмүүст танил болсон МАФФИН-МИКС ГЛЮТЕН-ФРИ глютенгүй хольц тохиромжтой юм.

 

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор