ХӨХ ТАРИА

ХӨХ ТАРИА

Хөх тариа болон түүний бүтээгдэхүүн нь бие организмын энергийг үүсгэгч уураг, нүүрс усны үнэт эх үүсвэр юм. Химийн найрлагадаа кальцийг их хэмжээгээр агуулдаг тул ясны эдийн бүтэц, бэхжилт, бат бөх байдлыг дэмжихэд чухал үүрэгтэй бөгөөд мөн мэдрэлийн системийн хэвийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлдэг.


ПУМПЕРНИКЕЛ
/талхны тухай/

Пумперникел – Германы түүх бүхий хөх тарианы үрийн талх, эртнээс Германы түүхт Вестфали дүүрэгт үйлдвэрлэгдэж ирсэн.

Уг талх нь Вестфалийн гал тогооны үндсэн бүтээгдэхүүний нэг юм. Пумперникел талх нь дундад зууны эхэн үеэс алдартай болж эмч нар эмийн эмчилгээнд хэрэглэж эхэлсэн. Пумперникел талхыг хүний бие организм болон хоол боловсруулах системд таатай нөлөө үзүүлдэг гэж үздэг байсан. Өнөө үед эрдэмтэд уг талхны ашиг тус бүхий шинж чанарыг  шинжлэх ухааны үндэстэй батлагааг олсон.

Пумперникел нь буталсан хөх тариан болон хивэг агуулдаг. Хөх тарианы буталсан үр нь биологийн үнэ цэнэтэй хүнсний бүтээгдэхүүн ба В бүлгийн витаминууд, микроэлементүүд болох кали, төмөр, цайр, магни, марганец зэргээр баялаг, мөн түүнчлэн хүнсний эслэгийн (эслэг ба пентозанууд) эх үүсэр болж өгдөг.

Хоол тэжээл дэх эслэг нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхижүүлж, бичил орчинд сайнаар нөлөөлж, хорт бодис болон холестериныг шингээн бие махбодиос гардагшлах явцыг хурдасгана. Үүнээс гадна хүнсний эслэгээр баялаг хоол хүнс хэрэглэх нь зүрх болон зүрх судасны өвчинөөс урьдчилан сэргийлнэ.

ИРЕКС ПУМПЕРНИКЕЛ хольцыг ашиглан та бүхэн дээрх талхыг үйлдвэрлэх боломжтой. ПУМПЕРНИКЕЛ талх талхан бүтээгдэхүүн нь Мечниковын нэрэмжит анагаахын академиас олон төрлийн өвчний үед сувилалын болон эмчилгээний хоол тэжээлийн зориулалтаар хэрэглэхийг зөвлөсөн. Мэргэжилтнүүдийн дүгнэлт №85-1-2009

 


ИРЕКС ПУМПЕРНИКЕЛ

/хольцын тухай/

Хэрэглээ: Германы уламжлалт пумперникел талх, бусад хөх тарианы төрлийн, хөх тариа - улаан буудайн талх, талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зориулагдсан хольц.

Найрлага: Буталсан үр тариа ба хивэг агуулсан.

Давуу тал: Энэхүү хольцын үндсэн түүхий эд нь буталсан хөх тариа болон хивэг юм. Эдгээр түүхий эдүүд нь витамин, микроэлемент болон хүнсний эслэгийн үндсэн эх үүсвэр болох ба хүний биеэс хорт бодис болон холестериныг гадагшуулна. Судасны бөглөрөл болон цөсний чулуу үүсэхээс урьдчилан сэргийлнэ. Мөн зүрхний шигдээс болон даралт ихсэх зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлнэ. Уг хольцыг ашигласан талх нь хүний бие организмд эерэгээр нөлөөлөх эслэг ихээр агуулдаг тул өтгөн гадагшлуулах үйл явцыг түргэсгэнэ. Буталсан үр нь биологийн үнэт чанараар өндөр  “В”-ийн төрлийн витаминууд , микро элементүүд болох кали, төмөр, цайр, магни, марганец, эслэг агуулсан.

Үзүүлэх нөлөө: Бие махбодиос өөх тос ба хортой бодисыг зайлуулна. Үе мөч, цөсний чулуу, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор