ГУРИЛ ШИГШИГЧ МАШИН МП-2

ГУРИЛ ШИГШИГЧ МАШИН МП-2

Зориулалт: Гурилыг агаараар үлээлгэн хөвсийлгөж,  гадны механик хольц, бохирдлоос ялгаж,  гурилын чанарыг сайжруулах зориулалттай. Гурилыг шигшиснээр гурилын чанар сайжирч бэлэн бүтээгдэхүүний эзэлхүүн өсч, илүү сэвсгэр зөөлөн бүтээгдэхүүн бий болно.

Орчны температур +10 градусаас +35 градус хүртэл хэмтэй, харьцангуй чийгшил 80%-аас ихгүй байгууламж, талх нарийн боовны үйлдвэрлэлд ашиглагдана.
Давуу тал:

  • Өргөх механизмтай
  • Төрөл бүрийн гадны биетийг шигшиж, гурилыг цэвэрлэх зориулалттай соронзон баригч суурилагдсан
  • Гурилыг агаараар үлээлгэсэнээр зуурмагийн чанар сайжирна
  • Гурил шигшигч машины бүтэц энгийн бөгөөд ажиллуулахад хялбар

ТЕХНИКИЙН ҮЗҮҮЛЭЛТ

Хүчин чадал (бункер дэх хавхлага хэрхэн байрласанаас шалтгаална), ихгүй, кг/цаг

200 - 2940 хүртэл

Суурилагдсан хүчин чадал, кВт, ихгүй

0,75

Сүлжээний хүчдэл, В

400

Шигшүүрийн нүхний диаметр, мм

3

Бункерийн багтаамж, кг, ихгүй

45 - 50

Оврын хэмжээ, мм, ихгүй (урт*өргөн*өндөр)

1450*700*1460

Жин, кг, ихгүй

115

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор