Панифреш

Панифреш

ХЭРЭГЛЭЭ: Хөх тариан болон улаан буудайн гурил, хөх тариа-улаан буудайн холимог гурилаар талх, талхан бүтээгдэхүүн (жигнэмэг, мөөхий) үйлдвэрлэхэд зориулагдсан чанаржуулагч.

ХЭРЭГЛЭХ ХЭМЖЭЭ: Гурилын нийт жингийн 1,0-2,0%

ДАВУУ ТАЛ: Зуурмагийн ус шингээх чадварыг нэмэгдүүлсэнээр бэлэн бүтээгдэхүүний гарц нэмэгдэнэ, зуурагч машинаар зуурах үед зуурмагийн бүтцийг сэргээн сайжруулна. Бэлэн бүтээгдэхүүний эзлэхүүнийг нэмэгдүүлнэ, сийрэгжилтийг нэгэн төрлийн бүтэцтэй болгоно, шинэлэг байдлаа хадгалах хугацааг уртасгана.

БИЕТ БАЙДАЛ: Саарал кремийн өнгөтэй, нэгэн төрлийн, хуурай, нунтаг чанаржуулагч.

ХАДГАЛАХ НӨХЦӨЛ: 5-20ºС-ийн хэмтэй сэрүүн, 75%-аас ихгүй харьцангуй чийглэгтэй хуурай, агааржуулалт сайтай, зориулалтын, цэвэр агуулахад хадгална. 

ХАДГАЛАХ ХУГАЦАА: 9 сар

САВЛАГАА: 5 кг ба 25 кг-аар олон давхар цаасан шуудайнд битүүмжлэлтэйгээр савласан.

Ижил төстэй бүтээгдэхүүн, жор